Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен-ий урилгаар 2024 оны 7 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад айлчлал хийж, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээнд монголын талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцоно.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен-тэй албан ёсны уулзалт, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэлл-тэй Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ хийхээс гадна АНУ-ын Конгресс болон Засгийн газрын төлөөлөлтэй уулзана.
Уулзалт, хэлэлцээний үеэр АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцоно.