Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсад айлчлал хийнэ

2024 оны 07-р сарын 23 өдөр, 12 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG-a08785bf5282cfe2c11659a49c75f520-V-1536x1024

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен-ий урилгаар 2024 оны 7 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад айлчлал хийж, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээнд монголын талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцоно.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен-тэй албан ёсны уулзалт, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэлл-тэй Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ хийхээс гадна АНУ-ын Конгресс болон Засгийн газрын төлөөлөлтэй уулзана.

Уулзалт, хэлэлцээний үеэр АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх