Увсын Малчин суманд хамгийн их буюу 37 см цасан бүрхүүл тогтсон байна

2024 оны 01-р сарын 18 өдөр, 12 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
420065407_782426197245942_3548903332026124029_n

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагилд 32.0 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30.0 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29.0 см, Зүүнговь, Завханы Баянтэс, Төв аймгийн Эрдэнэсантад 26.0-28.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтжээ.

Ихэнх нутгаар салхи секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр /2024.01.17/  0.3-0.6 мм, өнгөрсөн шөнө 2.0 мм цас орсон. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -11…-13 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21 градус, бусад хэсгээр -15…-16 градус хүйтэн хоносон байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх