Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагилд 32.0 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30.0 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29.0 см, Зүүнговь, Завханы Баянтэс, Төв аймгийн Эрдэнэсантад 26.0-28.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтжээ.
Ихэнх нутгаар салхи секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр /2024.01.17/ 0.3-0.6 мм, өнгөрсөн шөнө 2.0 мм цас орсон. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -11…-13 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21 градус, бусад хэсгээр -15…-16 градус хүйтэн хоносон байна.
Эх сурвалж: ЦУОШГ