Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээний чиглэлээр 630 зөвшөөрөл олгоно

2023 оны 06-р сарын 29 өдөр, 10 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
naadam

Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийт 630 зөвшөөрөл олгохоор төлөвлөсөн бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд Хүнсний болон хүнсний бус худалдааны 95 асар, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ(хуушуур)-ний 195 асар, нийт 290 асраар худалдаа, үйлчилгээ зохион байгуулна. Үүнд:

–          БЗД-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ -70 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-25 асар

–          ХУД-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ -55 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-23 асар

–          ЧД-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ -70 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа -25 асар

–          Жуулчдад зориулсан цахим үйлчилгээ -10 асар

–          “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ -12 асар

Хүй долоон худагт Хүнсний болон хүнсний бус худалдааны 45 асар, хоол, үйлдвэрлэл үйлчилгээ(хуушуур)-ний 200 гэр, нийт 245 цэгээр худалдаа, үйлчилгээ зохион байгуулна. Үүнд:

–          СХД-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-80 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-20 асар

–          БГД-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-10 асар

–          СБД-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-10 асар

–          “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-5 асар

Хүй долоон худгийн соёл, урлагийн талбайд Гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдааны 50, хөдөлгөөнт тоглоомын 45, нийт 95 цэгээр худалдаа, үйлчилгээ зохион байгуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх