Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийт 630 зөвшөөрөл олгохоор төлөвлөсөн бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд Хүнсний болон хүнсний бус худалдааны 95 асар, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ(хуушуур)-ний 195 асар, нийт 290 асраар худалдаа, үйлчилгээ зохион байгуулна. Үүнд:
– БЗД-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ -70 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-25 асар
– ХУД-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ -55 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-23 асар
– ЧД-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ -70 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа -25 асар
– Жуулчдад зориулсан цахим үйлчилгээ -10 асар
– “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ -12 асар
Хүй долоон худагт Хүнсний болон хүнсний бус худалдааны 45 асар, хоол, үйлдвэрлэл үйлчилгээ(хуушуур)-ний 200 гэр, нийт 245 цэгээр худалдаа, үйлчилгээ зохион байгуулна. Үүнд:
– СХД-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-80 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-20 асар
– БГД-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-10 асар
– СБД-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-10 асар
– “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-5 асар
Хүй долоон худгийн соёл, урлагийн талбайд Гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдааны 50, хөдөлгөөнт тоглоомын 45, нийт 95 цэгээр худалдаа, үйлчилгээ зохион байгуулна.