Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны багийнханд сургалт зохион байгууллаа

2023 оны 05-р сарын 11 өдөр, 14 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
adf99156086d152b91faf614471570b0
Монгол Улсын хэмжээнд “Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа”-г 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 31-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан энэ сарын 11-12-ны өдрүүдэд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хурлын зааланд судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг гүйцэтгэх, хянах ажилтнууд, судалгааны багийн ахлагч, тоологч нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн нийт 68 хүн оролцож байгаа бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр нар сургалтыг нээж оролцогч нарт амжилт хүсэн үг хэллээ.
Сургалтаар судалгааны зорилго, аргачлал, судалгааны асуулга, заавар, программ хангамж, санхүү төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх