Монгол Улсын хэмжээнд “Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа”-г 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 31-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан энэ сарын 11-12-ны өдрүүдэд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хурлын зааланд судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг гүйцэтгэх, хянах ажилтнууд, судалгааны багийн ахлагч, тоологч нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн нийт 68 хүн оролцож байгаа бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр нар сургалтыг нээж оролцогч нарт амжилт хүсэн үг хэллээ.
Сургалтаар судалгааны зорилго, аргачлал, судалгааны асуулга, заавар, программ хангамж, санхүү төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх юм.