БНСУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр БНСУ-ын Ашиан ин маел байгууллагатай “БНСУ-д оршин сууж буй монгол ажилчдын эрх ашгийг хамгаалахад хамтын ажиллагааны нэтворкийг бий болгох зорилгоор санамж бичиг байгуулав.
Энэхүү санамж бичгийн гол зорилго нь Солонгос улсад хөдөлмөр эрхэлж буй монгол ажилчдын нийгмийн стрессийг бууруулж, сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах зорилготой юм.
БНСУ-ын Ашиан ин маел байгууллагын тэргүүн Чу Хэ Сүг хэлсэн үгэндээ “Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь тухайн бүс нутгийн цагдаагийн газартай хамтран өөрийн улсын иргэнийг хамгаалахад албан ёсны тусламжийг яаралтай хүсэж, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд асуудлыг нааштай шийдвэрлэж чадав. Цаашид Коронагийн дараах гадаад ажилчдын сэтгэлзүйн асуудалд анхаарах шинэ асуудал тулгарч буйг онцолсон юм.”
Эх сурвалж. БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв