БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, БНСУ-ын Ашиан ин маел байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

2022 оны 12-р сарын 06 өдөр, 20 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
11449777228968285015

БНСУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр БНСУ-ын Ашиан ин маел байгууллагатай “БНСУ-д оршин сууж буй монгол ажилчдын эрх ашгийг хамгаалахад хамтын ажиллагааны нэтворкийг бий болгох зорилгоор санамж бичиг байгуулав.

Энэхүү санамж бичгийн гол зорилго нь Солонгос улсад хөдөлмөр эрхэлж буй монгол ажилчдын нийгмийн стрессийг бууруулж, сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах зорилготой юм.

БНСУ-ын Ашиан ин маел байгууллагын тэргүүн Чу Хэ Сүг хэлсэн үгэндээ “Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь тухайн бүс нутгийн цагдаагийн газартай хамтран өөрийн улсын иргэнийг хамгаалахад албан ёсны тусламжийг яаралтай хүсэж, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд асуудлыг нааштай шийдвэрлэж чадав. Цаашид Коронагийн дараах гадаад ажилчдын сэтгэлзүйн асуудалд анхаарах шинэ асуудал тулгарч буйг онцолсон юм.”

Эх сурвалж. БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх