Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны 2 удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэсэн.
Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 143 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 4,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна. Гал түймэрт өртөж 2 иргэн нас барсан.
2022 он гарсаар 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 306, аврах ажиллагааны 21 нийт 327 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18,4%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.