46 удаагийн дуудлагаар 143 иргэн, 4.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав

2022 оны 02-р сарын 07 өдөр, 11 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gall
Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны 2 удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэсэн.
Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 143 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 4,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна. Гал түймэрт өртөж 2 иргэн нас барсан.
2022 он гарсаар 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 306, аврах ажиллагааны 21 нийт 327 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18,4%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх