2022 оны 1 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ-д ажиллалаа.
Тэрээр эдгээр өдрүүдэд тус төвийн үйл ажиллагаатай танилцан, Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэдийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллүүдийг сонсож, зарим асуудлуудад анхаарлаа хандуулж ажиллахаа илэрхийлэв.
Мөн эрхэм гишүүн цар тахлын хүнд, амаргүй цаг үед чиг үүргийнхээ дагуу сайн ажиллаж буй төвийн хамт олонд иргэдийн өмнөөс талархаж буйгаа хэлж, “ХНХЯ-ны харьяа БНСУ дахь ХНХҮТ нь Солонгос улсад оршин сууж буй Монгол Улсын иргэдэд ХНХЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд төрийн үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ хоёр улсын бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, харилцан холбоход төрийн байгууллагын хувьд анхаарч, дэмнэж ажиллах нь зүйтэй” гэлээ.