УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат БНСУ дахь ХНХҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2022 оны 01-р сарын 28 өдөр, 14 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
272150801_484894722999435_1476106808901663943_n
2022 оны 1 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ-д ажиллалаа.
Тэрээр эдгээр өдрүүдэд тус төвийн үйл ажиллагаатай танилцан, Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэдийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллүүдийг сонсож, зарим асуудлуудад анхаарлаа хандуулж ажиллахаа илэрхийлэв.
Мөн эрхэм гишүүн цар тахлын хүнд, амаргүй цаг үед чиг үүргийнхээ дагуу сайн ажиллаж буй төвийн хамт олонд иргэдийн өмнөөс талархаж буйгаа хэлж, “ХНХЯ-ны харьяа БНСУ дахь ХНХҮТ нь Солонгос улсад оршин сууж буй Монгол Улсын иргэдэд ХНХЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд төрийн үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ хоёр улсын бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, харилцан холбоход төрийн байгууллагын хувьд анхаарч, дэмнэж ажиллах нь зүйтэй” гэлээ.
ииииииии
272620946_484894862999421_4326600738742883144_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх