Торгуулийн 50 хувиа төлөөгүй бол өршөөлд хамрагдахгүй

2021 оны 08-р сарын 17 өдөр, 09 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
торгууль

Өршөөлийн тухай хууль 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн үйлчлэлд 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24:00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүмүүс хамрагдах аж.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө гэж заасан. Хэрэв аравдугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувиа төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдахгүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх