Өршөөлийн тухай хууль 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн үйлчлэлд 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24:00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүмүүс хамрагдах аж.
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө гэж заасан. Хэрэв аравдугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувиа төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдахгүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.