Олимпын наадмыг зорьсон Монголын хоёр сэлэгч өнөөдөр Токиогийн цэнхэр замд уралдлаа.
Токио-2020 олимпын Усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрлийн урьдчилсан шат үргэлжилж байна. Энэ төрөлд 81 тамирчин хурд сорьж буй бөгөөд Б.Энххүслэн тав дахь гараанд уралдлаа. Тэрбээр 2019 оны ДАШТ-д 27.66 секундийн амжилтаар улсын рекорд тогтоосон.
Тэгвэл олимпын наадмын усан замд 27.29 секундээр улсынхаа рекордыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр энэ гараандаа дөрөвдүгээр байр эзэллээ.
Монголын үндэсний олимпын хороо