Б.Энххүслэн олимпын усан замд улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2021 оны 07-р сарын 30 өдөр, 18 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
усанд

Олимпын наадмыг зорьсон Монголын хоёр сэлэгч өнөөдөр Токиогийн цэнхэр замд уралдлаа.

Токио-2020 олимпын Усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрлийн урьдчилсан шат үргэлжилж байна. Энэ төрөлд 81 тамирчин хурд сорьж буй бөгөөд Б.Энххүслэн тав дахь гараанд уралдлаа. Тэрбээр 2019 оны ДАШТ-д 27.66 секундийн амжилтаар улсын рекорд тогтоосон.

Тэгвэл олимпын наадмын усан замд 27.29 секундээр улсынхаа рекордыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр энэ гараандаа дөрөвдүгээр байр эзэллээ.

Монголын үндэсний олимпын хороо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх