Португал Улсын Лиссабон хотноо зохиогдсон Олон улсын биологийн 32 дугаар олимпиадад Монгол Улсын дөрвөн сурагч амжилттай оролцжээ. Тодруулбал, “Орчлон” сургуулийн сурагч Э.Тэргэл мөнгөн медаль, “Шинэ үе” сургуулийн сурагч Э.Бодьхүү, Нэгдүгээр сургуулийн сурагч Б.Пүрэвбадрал нар хүрэл медаль тус тус хүртлээ. Ингээд олон улсын дөрвөн олимпиадын нийлбэр дүнгээр монголын сурагчид хоёр алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл, гурван тусгай байрын шагнал хүртээд байна. Хэдхэн хоногийн дараа тав дахь буюу химийн олимпиадын дүн гарна.