Олон улсын биологийн олимпиадаас монголын дөрвөн сурагч медаль хүртжээ

2021 оны 07-р сарын 24 өдөр, 11 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
fefb47ec9aefc1348c7263a08ee84653

Португал Улсын Лиссабон хотноо зохиогдсон Олон улсын биологийн 32 дугаар олимпиадад Монгол Улсын дөрвөн сурагч амжилттай оролцжээ. Тодруулбал, “Орчлон” сургуулийн сурагч Э.Тэргэл мөнгөн медаль, “Шинэ үе” сургуулийн сурагч Э.Бодьхүү, Нэгдүгээр сургуулийн сурагч Б.Пүрэвбадрал нар хүрэл медаль тус тус хүртлээ. Ингээд олон улсын дөрвөн олимпиадын нийлбэр дүнгээр монголын сурагчид хоёр алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл, гурван тусгай байрын шагнал хүртээд байна. Хэдхэн хоногийн дараа тав дахь буюу химийн олимпиадын дүн гарна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх