Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Сүүлийн 24 цагт нийт 9,023 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 575 халдвар шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 50,099 боллоо.
Батлагдсан тохиолдлын нь 492 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 78 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах таван халдвар бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт зургаан хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 227 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 3845 хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт нийт 865 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 43,586 боллоо.