575 тохиолдол шинээр бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа

2021 оны 05-р сарын 19 өдөр, 11 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
186474327_1308026959612683_3692808094036576737_n

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Сүүлийн 24 цагт нийт  9,023 хүний шинжилгээг  лабораторид хийсэн байна. Үүнээс 575 халдвар шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 50,099 боллоо.

Батлагдсан тохиолдлын  нь 492 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 78 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах таван халдвар бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт зургаан хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нийтдээ 227 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийтдээ 3845 хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт нийт 865 хүн эдгэрч,  нийт эдгэрсэн хүний тоо 43,586 боллоо.

183524564_1308026976279348_1386631695368063613_n

184658752_1308027012946011_8423186913049566094_n

183846515_1308027036279342_4117312123049330876_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх