Өвөрхангай аймгийн Хужирт суманд хоёр шинэ барилгын шав тавилаа

2021 оны 05-р сарын 17 өдөр, 13 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
183983995_2671729552978522_1812466643791307754_n
Энэ жил Өвөрхангай аймагт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Халдварт цар тахлын улмаас хийхээр төлөвлөсөн ажлууд хойшилж байна. Гэсэн ч эдийн засгаа сэргээх, ажлаа хугацаанд нь багтаан хийж хэрэгжүүлэхийн тулд зам, барилгын хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлж, одоогоор 60 км авто замын шинэчлэл, Арвайхээр сумын цахилгаан шугам сүлжээний шинэчлэл, барилгын салбарын ажил эхлээд явж байна.
Зуны эхэн сарын шинийн 3-ны билигт сайн өдөр Хужирт суманд хоёр шинэ барилгын шавыг тавилаа.
Алба хаагчдын ая тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийг албаны шинэ барилгатай болгохоор бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх