Энэ жил Өвөрхангай аймагт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Халдварт цар тахлын улмаас хийхээр төлөвлөсөн ажлууд хойшилж байна. Гэсэн ч эдийн засгаа сэргээх, ажлаа хугацаанд нь багтаан хийж хэрэгжүүлэхийн тулд зам, барилгын хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлж, одоогоор 60 км авто замын шинэчлэл, Арвайхээр сумын цахилгаан шугам сүлжээний шинэчлэл, барилгын салбарын ажил эхлээд явж байна.
Зуны эхэн сарын шинийн 3-ны билигт сайн өдөр Хужирт суманд хоёр шинэ барилгын шавыг тавилаа.
Алба хаагчдын ая тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийг албаны шинэ барилгатай болгохоор бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.