Дорнод аймагт халдвар бүртгэгдэж, “шар түвшин”-д шилжлээ

2021 оны 04-р сарын 03 өдөр, 19 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
korono
Цаг үеийн байдлаас шалтгаалж Аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.04.03/ 17:00 цагт эргэн шуурхай хуралдаан зарлаж, Дорнод аймагт батлагдсан халдварын тохиолдлыг зарлалаа.
Халдвартай нь батлагдсан Өмнөговь аймгийн харьяат иргэн А нь Өмнөговь аймгаас гарч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ирж, Сэргэлэн, Баяндун сумдад хурдан морь сонирхсон гэсэн өгүүлэмжтэй. Иргэн А нь Цагаан-Овоо сумын шатахуун түгээх станцаар үйлчлүүлж байх үедээ саатуулагдаж албадан тусгаарлагдсан байна.
Тэрээр батлагдаагүй зам маршрут /хулгайн зам/-аар зөвшөөрөлгүй нэвтэрснийг тогтоосон бөгөөд аймгийн Онцгой комиссын дэргэдэх Тандалт судалгаа хариу арга хэмжээний баг ойрын болон дам хавьтлыг тогтоохоор ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх