Цаг үеийн байдлаас шалтгаалж Аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.04.03/ 17:00 цагт эргэн шуурхай хуралдаан зарлаж, Дорнод аймагт батлагдсан халдварын тохиолдлыг зарлалаа.
Халдвартай нь батлагдсан Өмнөговь аймгийн харьяат иргэн А нь Өмнөговь аймгаас гарч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ирж, Сэргэлэн, Баяндун сумдад хурдан морь сонирхсон гэсэн өгүүлэмжтэй. Иргэн А нь Цагаан-Овоо сумын шатахуун түгээх станцаар үйлчлүүлж байх үедээ саатуулагдаж албадан тусгаарлагдсан байна.
Тэрээр батлагдаагүй зам маршрут /хулгайн зам/-аар зөвшөөрөлгүй нэвтэрснийг тогтоосон бөгөөд аймгийн Онцгой комиссын дэргэдэх Тандалт судалгаа хариу арга хэмжээний баг ойрын болон дам хавьтлыг тогтоохоор ажиллаж байна.