Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-аас Зуунмод сумын онцгой комисст 500 мянган төгрөг, 500 ширхэг маск хандивлалаа

2021 оны 01-р сарын 28 өдөр, 16 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
143164591_3682328138483430_7551596530951158336_o
Төв аймгийн Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК -ийн хамт олон Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирус (COVID-19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлтэй нөхцөл байдлыг даван туулах ажилд тусламж үзүүлж Зуунмод сумын Онцгой комисст 500,000 төгрөг 500 ширхэг маск хандивлалаа.
2020 онд тус газрын хамт олноос нэг өдрийн цалин болох 1,285,000 төгрөгийг Аймгийн Онцгой байдлын газарт хандивлаж байсан юм.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед мэдээлэл харилцаа холбоо сүлжээний тасралтгүй үйл ажиллагааг ханган 24 цагаар ажилладаг Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ийн Н.Дугар даргатай төв аймгийн газрын хамт олонд талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Сайн үйлс дэлгэрэх болтугай
 142744990_3682328171816760_5400272007025944153_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх