Төв аймгийн Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК -ийн хамт олон Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирус (COVID-19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлтэй нөхцөл байдлыг даван туулах ажилд тусламж үзүүлж Зуунмод сумын Онцгой комисст 500,000 төгрөг 500 ширхэг маск хандивлалаа.
2020 онд тус газрын хамт олноос нэг өдрийн цалин болох 1,285,000 төгрөгийг Аймгийн Онцгой байдлын газарт хандивлаж байсан юм.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед мэдээлэл харилцаа холбоо сүлжээний тасралтгүй үйл ажиллагааг ханган 24 цагаар ажилладаг Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ийн Н.Дугар даргатай төв аймгийн газрын хамт олонд талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Сайн үйлс дэлгэрэх болтугай