Өмнөговь Аймгийн ИТХ-аар 2020 оны төсвийн тодотголд 2 хилийн боомтын алба хаагчдыг ариутгалын бодис, багаж хэрэгсэл, ариутгалын функт, тоног төхөөрөмж зэргээр хангахаар 170 сая төгрөг тусгасан.
Үүнээс өнөөдөр МХГ-ын 116 алба хаагчид өдөр тутмын болон өвлийн хувцасны хэрэгцээг нь бүрэн хангаж аймгийн удирдлагууд байгууллага дээр нь очиж хүлээлгэж өглөө.
Мөн хилийн 4 байгууллага болох Хилийн цэрэг, Мэргэжлийн Хяналтын Газар, Гаалийн газар, Гадаадын Иргэн Харьяатын Газар зэрэг хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчиддаа орон нутгийн зүгээс дэмжин шаардлагатай асуудлыг шийдвэрлэж өгсөн юм.
Аймгийн засаг дарга МХГ-ын хамт олонтой уулзах үеэр байгаль орчин хөрс усны бохирдол, хүнсний аюулгүй байдал зэрэгт онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ.
Хүйтний улиралд хилийн боомтууд болон хяналтаар цаг завгүй ажиллаж байгаа тус хамт олныг дулаан шинэ хувцасаар хангасанд талархаж буйгаа удирдлага хамт олон нь илэрхийлсэн юм.
Аймаг орон нутгийн дэмжлэгээр 2 хилийн боомтод халдвар хамгааллын хэрэгслийн 2 сарын нөөц бий боллоо.