Өмнөговь: Хилийн 4 байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, халдвар хамгааллын 2 сарын нөөцөөр хангалаа

2020 оны 12-р сарын 25 өдөр, 17 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
131976468_3606296532773114_6857345621939161735_o
Өмнөговь Аймгийн ИТХ-аар 2020 оны төсвийн тодотголд 2 хилийн боомтын алба хаагчдыг ариутгалын бодис, багаж хэрэгсэл, ариутгалын функт, тоног төхөөрөмж зэргээр хангахаар 170 сая төгрөг тусгасан.
Үүнээс өнөөдөр МХГ-ын 116 алба хаагчид өдөр тутмын болон өвлийн хувцасны хэрэгцээг нь бүрэн хангаж аймгийн удирдлагууд байгууллага дээр нь очиж хүлээлгэж өглөө.
Мөн хилийн 4 байгууллага болох Хилийн цэрэг, Мэргэжлийн Хяналтын Газар, Гаалийн газар, Гадаадын Иргэн Харьяатын Газар зэрэг хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчиддаа орон нутгийн зүгээс дэмжин шаардлагатай асуудлыг шийдвэрлэж өгсөн юм.
Аймгийн засаг дарга МХГ-ын хамт олонтой уулзах үеэр байгаль орчин хөрс усны бохирдол, хүнсний аюулгүй байдал зэрэгт онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ.
Хүйтний улиралд хилийн боомтууд болон хяналтаар цаг завгүй ажиллаж байгаа тус хамт олныг дулаан шинэ хувцасаар хангасанд талархаж буйгаа удирдлага хамт олон нь илэрхийлсэн юм.
Аймаг орон нутгийн дэмжлэгээр 2 хилийн боомтод халдвар хамгааллын хэрэгслийн 2 сарын нөөц бий боллоо.
132432368_3606296649439769_5245220244164427238_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх