Монгол Улсын Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баялаг бүтээгчдэд төрийн дээд, одон медаль өнөөдөр гардууллаа.
Төрийн дээд одонгоор шагнуулсан эрхмүүдийн нэг инженер Д.Адъяа нь 1978 оноос Эрдэнэт үйлдвэрт ажлын гараагаа уулын мастераар эхэлсэн байна. Улмаар үйлдвэрийн диспетчер, Үйлдвэр техникийн хэлтсийн дарга, Санкт-Петербург хотод үйлдвэрийн төлөөлөгч, Эрдэнэт үйлдвэр Самсунг компанийн хамтарсан Эрдсам компанийн захирал, Монголросцветмет нэгдлийн хөгжил хариуцсан захирал, Эрдэнэт үйлдвэрийн ЗМЗ-ын дарга, Техникийн хэлтсийн дарга, Ерөнхий захирлын хөгжлийн бодлогын зөвлөхийн ажлыг тус тус хийж байсан Монгол Улсын Уул уурхайн Зөвлөх инженер юм.
Түүний Эрдэнэт үйлдвэрт болон Монгол Улсын уул уурхайн салбарыг шинэ түвшинд гаргахад оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол олголоо.