“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын инженер Д.Адъяа Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан боллоо

2020 оны 09-р сарын 26 өдөр, 15 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
119986270_1786853578130331_8686124130185409083_n

Монгол Улсын Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баялаг бүтээгчдэд төрийн дээд, одон медаль өнөөдөр гардууллаа.

Төрийн дээд одонгоор шагнуулсан эрхмүүдийн нэг инженер Д.Адъяа нь 1978 оноос Эрдэнэт үйлдвэрт ажлын гараагаа уулын мастераар эхэлсэн байна. Улмаар үйлдвэрийн диспетчер, Үйлдвэр техникийн хэлтсийн дарга, Санкт-Петербург хотод үйлдвэрийн төлөөлөгч, Эрдэнэт үйлдвэр Самсунг компанийн хамтарсан Эрдсам компанийн захирал, Монголросцветмет нэгдлийн хөгжил хариуцсан захирал, Эрдэнэт үйлдвэрийн ЗМЗ-ын дарга, Техникийн хэлтсийн дарга, Ерөнхий захирлын хөгжлийн бодлогын зөвлөхийн ажлыг тус тус хийж байсан Монгол Улсын Уул уурхайн Зөвлөх инженер юм.

Түүний Эрдэнэт үйлдвэрт болон Монгол Улсын уул уурхайн салбарыг шинэ түвшинд гаргахад оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол олголоо.

120088961_1786853631463659_6135082391625985804_o

120258187_1786853591463663_5217604783101588431_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх