Монгол Улсын 31 дахь Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын танхимаа эмхлэн байгуулж, шинээр томилсон сайд нараа батламжилж, захирамжаа гардуулав.
Засгийн газрын гишүүд дараа нь Монгол Улсын Их Хурлын танхимд тангараг өргөж, үүрэгт ажилдаа томилогдлоо. Шинээр томилогдсон Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Монгол Улсын Ерөнхий сайдын өрөөнд тамгаа хүлээн авлаа.
Монгол Улсын Засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8 нийт 14 яам, 17 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулна.