Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа эмхлэн байгууллаа

2020 оны 07-р сарын 08 өдөр, 17 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
106685593_177431317072237_2767303552972914251_o

Монгол Улсын 31 дахь Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын танхимаа эмхлэн байгуулж, шинээр томилсон сайд нараа батламжилж, захирамжаа гардуулав.
Засгийн газрын гишүүд дараа нь Монгол Улсын Их Хурлын танхимд тангараг өргөж, үүрэгт ажилдаа томилогдлоо. Шинээр томилогдсон Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Монгол Улсын Ерөнхий сайдын өрөөнд тамгаа хүлээн авлаа.

Монгол Улсын Засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8 нийт 14 яам, 17 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулна.

106080438_177431357072233_1316561537382736654_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх