Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байсан эмэгтэй эсэн мэнд амаржиж, охинтой болжээ

2020 оны 06-р сарын 01 өдөр, 11 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
101142926_284715982684779_2258135637771157504_n

Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байсан эмэгтэй эсэн мэнд амаржиж охинтой болсон байна. Кесерво хагалгааг эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Алтанцэцэг, Б.Цогтбаатар, мэдээгүйжүүлгийн эмч Б.Цэрэнтогтох, сувилагч Н.Дашмаа, хагалгааны сувилагч Өлзийтогтох, асрагч Р.Сэлэнгэ, нярайн эмч Д.Пүрэвсүрэн, сувилагч Б.Эрдэнэтуул нар хийжээ.

Түүнчлэн тусгаарлах байранд ажиллаж байгаа эмч Х.Насанхүү, сувилагч Я.Урандэлгэр, асрагч Ж.Мягмартуяа, ариутгагч Ч.Отгонтуяа, Г.Энхжаргал, Ю.Энхцэцэг, Д.Цолмон, үйл ажиллагааны зохион байгуулалт халдвар хамгааллын дэглэмийн арга зүйн зөвөлгөөгөөр НЭМХ-ийн дарга П.Сэлэнгэ, Нэгдсэн эмнэлгийн тархвар судлаач эмч Д.Бурмаа нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай зохион байгуулж эсэн мэнд төрүүлжээ.

101109534_284716089351435_6821817648544743424_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх