Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байсан эмэгтэй эсэн мэнд амаржиж охинтой болсон байна. Кесерво хагалгааг эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Алтанцэцэг, Б.Цогтбаатар, мэдээгүйжүүлгийн эмч Б.Цэрэнтогтох, сувилагч Н.Дашмаа, хагалгааны сувилагч Өлзийтогтох, асрагч Р.Сэлэнгэ, нярайн эмч Д.Пүрэвсүрэн, сувилагч Б.Эрдэнэтуул нар хийжээ.
Түүнчлэн тусгаарлах байранд ажиллаж байгаа эмч Х.Насанхүү, сувилагч Я.Урандэлгэр, асрагч Ж.Мягмартуяа, ариутгагч Ч.Отгонтуяа, Г.Энхжаргал, Ю.Энхцэцэг, Д.Цолмон, үйл ажиллагааны зохион байгуулалт халдвар хамгааллын дэглэмийн арга зүйн зөвөлгөөгөөр НЭМХ-ийн дарга П.Сэлэнгэ, Нэгдсэн эмнэлгийн тархвар судлаач эмч Д.Бурмаа нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай зохион байгуулж эсэн мэнд төрүүлжээ.