Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Сонгинохайрхан” уулын зүүн талд тогтоол усанд хүн живжээ.
Энэ тухай дуудлагыг 05.26-ны өдрийн 20:11 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 22.5 км замыг туулан очиж, 45 минут ажиллаж, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн А /25 настай, эрэгтэй/-ын цогцсыг 5 метрийн гүнээс олж гаргажээ.
Улмаар цогцосыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Жавзандуламаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.