Тогтоол усанд живж амиа алджээ

2020 оны 05-р сарын 27 өдөр, 10 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ontsgoi

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Сонгинохайрхан” уулын зүүн талд тогтоол усанд хүн живжээ.

Энэ тухай дуудлагыг 05.26-ны өдрийн 20:11 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 22.5 км замыг туулан очиж, 45 минут ажиллаж, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн А /25 настай, эрэгтэй/-ын  цогцсыг 5 метрийн гүнээс олж гаргажээ.

Улмаар цогцосыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Жавзандуламаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх