Баянхонгор аймагт шатахуун түгээгчийг айлган сүрдүүлж, 75 литр шатахуун дээрэмдсэн хэрэг гарчээ.
Тус аймгийн Шинэжинст сумын хоёрдугаар багт байрлах шатахуун түгээгүүрийн ажилтан, 49 настай А-г ажлын байран дээрээ байхад нь үл таних зургаан этгээд айлган сүрдүүлж, машиндаа шатахуун хийлгээд зугтсан байна.
Цагдаагийн байгууллагаас дээрх хэргийг шалгаж, ШТС дээрэмдсэн этгээдүүдийн унаж явсан автомашины марк дугаарыг тогтоон, хэрэгтнүүдийг илрүүлжээ.
Хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.
машинтай мангарууд хаа холдох вэ дээ