Шатахуун түгээгчийг айлган сүрдүүлж байгаад 75 литр шатахуун дээрэмджээ

2020 оны 04-р сарын 27 өдөр, 19 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
benzen

 Баянхонгор аймагт шатахуун түгээгчийг айлган сүрдүүлж, 75 литр шатахуун дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тус аймгийн Шинэжинст сумын хоёрдугаар багт байрлах шатахуун түгээгүүрийн ажилтан, 49 настай А-г ажлын байран дээрээ байхад нь үл таних зургаан этгээд айлган сүрдүүлж, машиндаа шатахуун хийлгээд зугтсан байна.

Цагдаагийн байгууллагаас дээрх хэргийг шалгаж, ШТС дээрэмдсэн этгээдүүдийн унаж явсан автомашины марк дугаарыг тогтоон, хэрэгтнүүдийг илрүүлжээ.

Хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (103.57.94..***)
    2020/04/28 14:18

    машинтай мангарууд хаа холдох вэ дээ

    (0) (0)