Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороонд өнгөрсөн шөнө буюу 26-27-нд шилжих шөнө дөрвөн ханатай гэр шатсаны улмаас 45-50 орчим настай эмэгтэй нас баржээ. Тодруулбал, 23 дугаар хорооны Зүүн ард-Аюушийн 17 дугаар гудамжинд иргэн Г-ийн гэр шатаж байна гэх дуудлага мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 03.32 цагт очиж түймрийг унтраасан байна.
Уг гал түймэрт овог нэр тодорхойгүй 45-50 орчим настай, эмэгтэй өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.