45-50 орчим настай эмэгтэй галд өртөж нас баржээ

2020 оны 03-р сарын 27 өдөр, 11 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gallll

Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороонд өнгөрсөн шөнө буюу 26-27-нд шилжих шөнө дөрвөн ханатай гэр шатсаны улмаас 45-50 орчим настай эмэгтэй  нас баржээ. Тодруулбал, 23 дугаар хорооны Зүүн ард-Аюушийн  17 дугаар гудамжинд иргэн Г-ийн гэр шатаж  байна гэх дуудлага мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид  03.32 цагт очиж түймрийг унтраасан байна.

Уг гал түймэрт овог нэр тодорхойгүй 45-50 орчим настай, эмэгтэй өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх