Төв аймгийн хамгийн олон хүн амтай сумдын нэг болох Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төв жилд дунджаар 11,000 орчим хүн үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг.
Гэвч тоног төхөөрөмжийн дутагдалтай байдал тэр тусмаа “ЭХО” оношлогооны аппарат байхгүйн улмаас сумын иргэд маань сумандаа нарийн мэргэжлийн эмчийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй! зайлшгүй аймгийн төвийн эсвэл хотын эмнэлэгт ханддаг. Гэтэл Батсүмбэрээс-Улаанбаатар хот руу улсын эмнэлэгт үзүүлэхээр яваад очиход ЭХО оношлогоонд хамрагдахаар бүртгүүлсэн иргэдийн дараалал их байдгаас болж шаардлагатай тусламж үйлчилгээ авч чаддаггүй г.м сум орон нутгийн иргэдэд орон зай, цаг хугацааны ихээхэн хүндрэл учирдаг юм.
Энэ асуудалтай холбоотой Батсүмбэр сумын Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийг Эрүүл мэндийн сайдад уламжлан, удаан хугацаанд хөөцөлдсөний үр дүнд сумын иргэдэд тулгамдаж байсан асуудал шийдэгдэж, Батсүмбэрчүүд маань 27,1 сая төгрөгийн үнэ бүхий сүүлийн үеийн ЭХО аппараттай боллоо.
Батсүмбэрчүүддээ эрүүл энхийг хүсье.