Батсүмбэрчүүд 27,1 сая төгрөгийн үнэ бүхий ЭХО аппараттай боллоо

2020 оны 03-р сарын 04 өдөр, 17 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
87102920_817311362083067_6874211357588193280_n

Төв аймгийн хамгийн олон хүн амтай сумдын нэг болох Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төв жилд дунджаар 11,000 орчим хүн үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг.

Гэвч тоног төхөөрөмжийн дутагдалтай байдал тэр тусмаа “ЭХО” оношлогооны аппарат байхгүйн улмаас сумын иргэд маань сумандаа нарийн мэргэжлийн эмчийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй! зайлшгүй аймгийн төвийн эсвэл хотын эмнэлэгт ханддаг. Гэтэл Батсүмбэрээс-Улаанбаатар хот руу улсын эмнэлэгт үзүүлэхээр яваад очиход ЭХО оношлогоонд хамрагдахаар бүртгүүлсэн иргэдийн дараалал их байдгаас болж шаардлагатай тусламж үйлчилгээ авч чаддаггүй г.м сум орон нутгийн иргэдэд орон зай, цаг хугацааны ихээхэн хүндрэл учирдаг юм.

Энэ асуудалтай холбоотой Батсүмбэр сумын Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийг Эрүүл мэндийн сайдад уламжлан, удаан хугацаанд хөөцөлдсөний үр дүнд сумын иргэдэд тулгамдаж байсан асуудал шийдэгдэж, Батсүмбэрчүүд маань 27,1 сая төгрөгийн үнэ бүхий сүүлийн үеийн ЭХО аппараттай боллоо.

Батсүмбэрчүүддээ эрүүл энхийг хүсье.

89348895_817311275416409_1824070965638725632_o

87483303_817311382083065_1291173199035236352_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх