Ил задгай зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоолоо

2020 оны 02-р сарын 20 өдөр, 12 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2-25

Мэргэжлийн Хяналтын Улсын Ерөнхий байцаагчийн 01/01 тоот албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын А/108 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ил задгай худалдааг зогсоох чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран байнгын хяналт шалгалтыг хийж байна.

Дээрх хяналт шалгалтын хүрээнд тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх захын гаднах талбайд ил задгай зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан нэр бүхий 5 иргэний үйл ажиллагаанд хорооны цагдаа, хэсгийн ахлагч, хуваарьт эргүүлтэй хамтран шалгалт хийн үйл ажиллагааг нь зогсоож, цаашид нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа эрхлэхгүй байх талаар мэдэгдэл хүргүүлэн ажиллалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх