Мэргэжлийн Хяналтын Улсын Ерөнхий байцаагчийн 01/01 тоот албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын А/108 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ил задгай худалдааг зогсоох чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран байнгын хяналт шалгалтыг хийж байна.
Дээрх хяналт шалгалтын хүрээнд тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх захын гаднах талбайд ил задгай зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан нэр бүхий 5 иргэний үйл ажиллагаанд хорооны цагдаа, хэсгийн ахлагч, хуваарьт эргүүлтэй хамтран шалгалт хийн үйл ажиллагааг нь зогсоож, цаашид нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа эрхлэхгүй байх талаар мэдэгдэл хүргүүлэн ажиллалаа.