“G-MOBILE” компани шигшээ багийн тамирчдад хязгааргүй ярих эрхтэй дугаар бэлэглэлээ

2020 оны 02-р сарын 11 өдөр, 16 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
830106d6-ba4c-49be-8a0a-960f8b1eb011

Спортыг дэмжигч, үндэсний оператор Жи-Мобайл компаниас үндэсний шигшээ багийн 200 тамирчинд 2020 оныг дуустал ашиглах хязгааргүй яриа, дататай дугаар бэлэглэлээ.

Дугаар гардуулах үйл ажиллагаанд БСШУСЯ-ны спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг, Үндэсний шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох, ЗГХА-БТСГ-ын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Жи-Мобайл ХХК-ийн Ерөнхий захирал Г.Дашням болон тамирчдыг төлөөлж “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох эрхийн болзол хангасан буудлага спортын тамирчид болох Э.Даваахүү, Ц.Анударь нар оролцлоо.

Жи-Мобайл ХХК-ийн Ерөнхий захирал Г.Дашням хэлэхдээ: “Токио-2020” зуны олимпийн наадам дөхсөн энэ үед Монголын баг тамирчдаа, шигшээ багийн нийт тамирчдаа дэмжиж ажиллахад бэлэн байна” гэлээ.

Үндэсний оператор Жи-Мобайл ХХК-ийн тухайд Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын туялзуур сэлэмний холбоо, Монголын жью жицүгийн холбоотой хамтран ажилладаг байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх