Спортыг дэмжигч, үндэсний оператор Жи-Мобайл компаниас үндэсний шигшээ багийн 200 тамирчинд 2020 оныг дуустал ашиглах хязгааргүй яриа, дататай дугаар бэлэглэлээ.
Дугаар гардуулах үйл ажиллагаанд БСШУСЯ-ны спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг, Үндэсний шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох, ЗГХА-БТСГ-ын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Жи-Мобайл ХХК-ийн Ерөнхий захирал Г.Дашням болон тамирчдыг төлөөлж “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох эрхийн болзол хангасан буудлага спортын тамирчид болох Э.Даваахүү, Ц.Анударь нар оролцлоо.
Жи-Мобайл ХХК-ийн Ерөнхий захирал Г.Дашням хэлэхдээ: “Токио-2020” зуны олимпийн наадам дөхсөн энэ үед Монголын баг тамирчдаа, шигшээ багийн нийт тамирчдаа дэмжиж ажиллахад бэлэн байна” гэлээ.
Үндэсний оператор Жи-Мобайл ХХК-ийн тухайд Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын туялзуур сэлэмний холбоо, Монголын жью жицүгийн холбоотой хамтран ажилладаг байна.