Төв аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр шөнө бэлчээрт байсан бод мал нядалж байсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага газар дээр нь илрүүлэн, дайчлан баривчилжээ. Тухайлбал, Төв аймгийн хэд хэдэн сум болон нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт олон удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн 11 этгээд байсныг урьдчилсан байдлаар тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Мөн тус 11 этгээдийн арав нь өмнө нь хулгайн болон хүний амь насыг санаатай хөнөөсөн хэргээр ял эдэлж байжээ. Төв болон Архангай аймгийн харьяат эдгээр этгээд 100 орчим сая төгрөгийн хохирол учруулаад байгаа юм байна.