Бэлчээрт бод нядалж байсан бүлэг хулгайчийг баривчилжээ

2020 оны 01-р сарын 08 өдөр, 20 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
29ecb786b992a6c3great_(1)_large

 Төв аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр шөнө бэлчээрт байсан бод мал нядалж байсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага газар дээр нь илрүүлэн, дайчлан баривчилжээ. Тухайлбал, Төв аймгийн хэд хэдэн сум болон нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт олон удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн 11 этгээд байсныг урьдчилсан байдлаар тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.

Мөн тус 11 этгээдийн арав нь өмнө нь хулгайн болон хүний амь насыг санаатай хөнөөсөн хэргээр ял эдэлж байжээ. Төв болон Архангай аймгийн харьяат эдгээр этгээд 100 орчим сая төгрөгийн хохирол учруулаад байгаа юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх